Дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хурцаар яригддаг. Тэгвэл Ройтерс агентлаг эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг улсыг тодруулжээ.
- Конго
Энэ бүс нутагт байнга дэгдэж байдаг дайн байлдаан эмэгтэйчүүдийг дайны шугамд ажиллахад хүргэдэг байна. Хүчирхийлэл байнга гардаг бөгөөд энэ нь дандаа эмэгтэйчүүдтэй холбоотой байдаг аж.

Тус орны зүүн хэсэгт өрнөж буй дайнд нийтдээ гурван сая хүн амиа алдаад байна. Дайны улмаас эмэгтэйчүүдин амьдрал эрс өөрчлөгдсөн байна. Тэд тэргүүн шугаман дээр байлдахын зэрэгцээ, цэргийнхний бэлгийн хүчирхийлэлд байнга өртөж байна. Өдөр бүр 1000 гаруй эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртдөг ба 1996 оноос хойш 200 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 56 хувь нь цус багадалтай, бараг бүгд нөхрийн зөвшөөрөлгүйгээр хуулийн баримт дээр гарын үсэг зурах эрхгүй байдаг аж.
- Пакистан
Тус улсын хил орчмын орнуудын эмэгтэйчүүд эрчүүдийнхээ үйлдсэн гэмт хэргийн золиос болж хэсэг бүлгээрээ хүчирхийлэлд өртдөг. Бас эмэгтэй улстөрчид, хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнууд хуульчдын эсрэг чиглэсэн шашны хэт давруу үзлийн шинэ давалгаа, хүн амины хэрэг газар авчээ.

Зарим омгуудад нөхрийнх нь гэмт хэргийн төлөө эхнэрийг нь хүчирхийлдэг журамтай. Нэр төрийн аллага гэсэн шашны хүчирхийлэл тэнд газар авч улстөрч, хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүд олноор өртөж байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульгүй учраас хүчирхийлэлд эмэгтэйчүүдийн 90 хувь нь өртдөг. Тэдний 82 хувь нь эрчүүдээс бага цалин хөлстэй ажээ.
Мөн эр нөхрөө хуурсан, гэр бүлийнхээ нэр хүндийг унагасан гэж үзвэл чулуугаар цохиж алдаг.
- Энэтхэг
Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа ч тус улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байгаа. Энэтхэгт өдөр бүр 500 мянга орчим үр хөндөлт хийгддэг. Эрт дээр үеийн өв залгамжлах хүү төрөхөөс өмнө хорвоод мэндэлсэн охин үрийг хороодог заншил одоо ч байсаар байна.

Энэтхэгийн ХДХВ/ДОХ-ын халдвартай насанд хүрэгчдийн 39 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Тус улс бэлгийн хүчирхийлэл хамгийн их гардаг орнуудын нэг бөгөөд 29 минут тутам хүчингийн хэрэг гардаг гэсэн судалгаа байдаг байна. ХХ зуунд Энэтхэгт 50 сая охид алагдаж, 100 сая эмэгтэйчүүд охид хүний наймааны хохирогчид болжээ.
- Афганистан
Афган эмэгтэйчүүд дунджаар 45 насалдаг. Тэдний дийлэнх нь бичиг үсэг тайлагдаагүй байдаг. Тус улсад хагас цаг тутамд нэг эмэгтэй төрөлтийн улмаас нас бардаг гэсэн тооцоо бий. Мөн Афганистан амиа хорлосон эмэгтэйчүүдийн тоо яг адилхан байдлаар хорвоогоос буцсан эрчүүдээс олон байдаг цорын ганц улс юм.

Охидын ихэнх нь 16 наснаас өмнө нөхөрт гардаг. Афган эмэгтэйчүүдийн 85 хувь нь эмнэлгийн тусламжгүйгээр хүүхдээ төрүүлдэг бөгөөд үүний улмаас 30 минут дутам нэг эх энддэг ажээ. Эхийн эндэгдлээр Афганистан дэлхийд тэргүүлдэг.
- Гватемала
Гватемалийн хөөрхий эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлээс гадна бэлгийн хүчирхийлэлд ихээр өртдөг. Тус улсад ДОХ-ын вирусийн халдвар хамгийн өндөр байгаа.
- Ирак
Америкчууд Саддамын дэглэмээс Иракийг чөлөөлсний дараа Ирак нь эмэгтэйчүүдийн хувьд шашны там болжээ. Араб орнуудын дунд эмэгтэйчүүд нь хамгийн ихээр бичиг үсэгт тайлагдсан орон байсан тэнд өнөөдөр эсрэгээр хамгийн доод төвшинд оржээ. Өнгөрсөн оны сүүлчээр сексийн жихад гэх нийгмийн шинэ үзэгдэлд орохгүй гэсэн 150 эмэгтэйг “Исламын улс бүлгийнхэн” цаазалсан байлаа.
- Сомали
Тус орны нийслэл Могадишогийн иргэний дайн эмэгтэйчүүдэд хүндээр туслаа. Өнөөдөр Могадишо хотын 4-11 охидын 95 нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Төрж буй эмэгтэйчүүдийн дөнгөж есөн хувь нь эмнэлэгийн тусламж авах боломжтой аж.
- Судан
Суданы баруун нутагт шинэ хууль гарч байгаа ч эмэгтэйчүүдийн байдал маш хүнд. Эмэгтэйчүүдийг хулгайлж, хүчиндэж, хүчээр нүүлгэн шилжүүлж байна 2003 оноос хойш Суданд сая гаруй эмэгтэйчүүд алагджээ.
- Судан
Чадын эмэгтэйчүүдэд ямар ч эрх гэж үгүй. Зүүн нутгийн лагерьт байгаа эмэгтэйчүүд өдөр бүр хүчирхийлэлд өртөж байна. Тэднийг сөрөг хүчнийхэн, дээрэмчид, аюулаас хамгаалахын мөрдөн мөшгөж байдаг аж. Хэдэн арван сая эмэгтэйчүүд зөвхөн энэ 10 оронд ингэж амьдардаг. Эдгээрээс гадна эмэгтэйчүүдийн эрх хүндээр зөрчигдөж буй олон орон байгаа.
- Мали
Мали улс нь дэлхийн хамгийн ядуу орны нэг бөгөөд тэндхийн эмэгтэйчүүд хэлүүгээ огтлуулах мэс засалд толгой дараалан ордог. Үүнийг мэргэжлийн эмч биш омгийн сонгогдсон хэн нэгэн хүн хийдэг байна. Үүний улмаас цус алдан олон охид амиа алддаг аж. Мөн охид нь хэт бага насандаа нөхөрт гардаг бөгөөд төрөлтийн улмаас тэдний аравны нэг нь нас бардаг.

М.Шигтгээ
Сэтгэгдэл үлдээх