Бяцхан үрээ асрахдаа гаргадаг алдаа
Өөрийнхөө хүүхдийг бусдын хүүхэдтэй бүү харьцуул
Хүүхэд бүр өөр. Гэвч ихэнх ээжүүд хүүхдээ бусдынхтай адил хэмээн сэтгэж, хооронд нь харьцуулж, нэг нэгнийхээ үг үйлдлийг дуурайдаг. Зарим нь хоёр, гурван хүүхэд төрүүлсэн туршлага арвинтай ээжүүдийн зөвлөгөөг даган өөрийн хүүхдэдээ хэрэгжүүлэх нь бий. Хэдий эдгээр ээжүүдийн зөвлөгөө өөрсдийн туршлага дээр үндэслэсэн байдаг ч энэ бүхэн бүгд таны хүүхдэд яг таарч тохирно гэвэл том эндүүрэл.
Төрөөд удаагүй нярай нэг унтахдаа дунджаар 5 цаг унтдаг байна. “ манай хүүхэд бага унтдаг бөгөөд зарим нь үүнээс бага, зарим нь их байдаг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
Ямарч баримтгүй зүйл дээр итгэж найдах
Миний нялх үр ер сайн унтахгүй юм. Жаахан унтаж байгаадл сэрчих юм хэмээн байнга санаа зовж, энэ тухай өөрийнхөө зөв гэдэгт хариулт авахын тулд мэргэжлийн бус хүмүүсээс асууж лавладаг ээжүүд бидний дунд олон бий. Хүүхэд заавал тасралтгүй олон цаг унтах албагүй гэдгийг дээр хэлсэн. Унтахдаа тавгүй сэрээд зовуурьтайгаар уйлагнаад байхгүйл бол бяцхан үрээсээ өө хайгаад хэрэггүй. Ингэж энгийн зүйлээс өө хайж санаагаа зовоох нь таныг ямар их стрест оруулж ядрааж байдгийг та өөрөө ч мэдэхгүй яваа. Хүүхдийнхээ нойрын тал дээр үнэхээр санаа зовоож байгаа бол хөндлөнгийн хэн нэгнээс хариулт эрэх бус мэргэжлийн эмчид хандах нь зөв. Нэг долоо хоногтой нярай өдөрт ойролцоогоор 16 цагийг унтаж өнгөрөөдөг. Харин үүнийх нь 8 цагийг шөнө, харин үлдсэн цагуудыг нь өдөр унтаж сэрж өнгөрөөдөг. Хоололт бол хүүхдийн өсөлт хөгжилтөд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл. Нэг сартай хүүхэд гэхэд шөнө 4-5 цаг тутамд босч хүүхэд хөхүүлэх шаардлагатай байдаг.3 сар хүртэлх хүүхдүүдийн ихэнх нь шөнө заавал сэрдэг байна. Зарим хүүхдүүдийн энэ байдал нь 6 сар хүртэл үргэлжлэх нь байдаг. Энэ нь хэвийн үзэгдэл. Юуны өмнө аливаа асуудал дээр мэргэжлийн хүнд хандахаас өмнө өөрөө хүүхдээ сайн анхаарч харж ажиглах хэрэгтэй. Эх хүний зөн совин гэж шинжлэх ухаанаар тайлбарлашгүй зүйл байдаг гэдгийг сайн санах хэрэгтэй.
Хүүхдээ ямар дохио өгч байгааг анзаарахгүй байх
Бидний зарим нь хүүхдээ хооллочихоод эсвэл унтуулчихаад орон дээр нь тавичихдаг. Уйлахгүй бол хэвтүүлээд л байдаг.тэгвэл тэр бяцхан үр тань хэлж ярьж хараахан сураагүй ч гэсэн орчин тойрноо мэдэрч байгаа. Тиймээс өөрт нь ямар нэгэн асуудал тулгарснаа хэл амаараа биш ч нүүр царай, биеийнхээ хөдөлгөөнөөр илэрхийлж болно. Өлссөн үедээ уйлах, баасан үедээ биеэрээ татвагнах, унтах үедээ нүдээ нухлах зэрэг хүүхэд бүр өөр өөрийнхөө хүссэн зүйлээ илэрхийлж болно.
Hdfoxa
atorvastatin sale <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg generic</a> buy atorvastatin 20mg for sale
Сэтгэгдэл үлдээх