Барааны тэмдэг

  Барааны тэмдэг гэж юу вэ? Монгол улсын барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай одоогийн хуулинд тодорхойлсноор “ барааны тэмдэг” гэж үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрийн бараа үйлчилгээг бусдын бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх, ялгагдах чадвартай илэрхийлэл юм. Барааны тэмдэг нь үг, дүрс ,үсэг, тоо гурван хэмжээст дүрс, өнгө, дуу, авиа, үнэр эсхүл тэдгээрийн хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно. Дээр дурдсаны дагуу барааны тэмдэг нь тухайн компаний бараа үйлчилгээг ялгахад хэрэглэгдэх аливаа илэрхийлэл байна. Зар сурталчилгааны уриа, дуу авиан үнэрийн тэмдэг нь дээрх тодорхойлолтын нөхцлийг хангаж байвал тэдгээрийн барааны тэмдгээр бүртгэх боломжтой. Барааны тэмдгийн зорилго юу вэ? Барааны тэмдгийн үндсэн зорилго нь хэрэглэгчид тодорхой нэг компанийн нэг бүтээгдэхүүн үйлчилгээг таних өрсөлдөгчийн ижил буюу төсөөтэй бүтээгдэхүүнээс ялгахад оршино. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж дассан хэрэглэгч түүнийг цаашдаа тогтмол худалдан авах буюу ашиглахыг хүсдэг. Үүний тулд хэрэглэгч ижил буюу төсөөтэй бараа бүтээгдэхүүнийг хялбархнаар ялгадаг байх хэрэгтэй. Тухайн компанийг таних болон түүний бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөгчийнхөөс ялгах боломжийг олгодгоороо барааны тэмдэг нь тухайн компанийн брэндийн болон маркетингийн хэтийн бодлогод чухал үүрэг гүйцэтгэх ба хэрэглэгчийн нүдэнд компаний бараа бүтээгдэхүүний нэр хүнд, дүр төрхийг тодорхойлж байдаг. Барааны тэмдгийн үнэ цэнэ Оновчтой сонгосон барааны тэмдэг нь ихэнх компанийн бизнесийн үнэ бүхий хөрөнгө байдаг. Яагаад танай компани барааны тэмдэгээ хамгаалуулах ёстой вэ? Барааны тэмдгийн хуулиар хамгаалуулсан бүртгэл нь танай компанийн барааны тэмдэгтэй ижил буюу төөрөгдөлд оруулахуйц төсөөтэй тэмдгийг бусад этгээд ижил буюу төсөөтэй  бараа бүтээгдэхүүнд хэрэглэхээс хамгаалах онцгой эрх олгодог юм. Барааны тэмдэгээ хамгаалаагүй тохиолдолд өрсөлдөгчид төөрөгдөлд оруулж болохуйц барааны тэмдгийг ижил бараа бүтээгдэхүүнд ашигласнаар танай бараа бүтээгдэхүүнээ борлуулахад оруулсан хөрөнгө оруулалт ямар ч үр дүнгүй болно. Барааны тэмдэг:
  • Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг ялгах баталгаа болно.
  • Компаниудад тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг ялгах боломж олгоно.
  • Арилжааны хэрэгсэл болж брэндийн дүр төрх, нэр хүндийг бий болгох үндэс нь болно.
  • Лицензээр ашиглуулж болох бөгөөд шимтгэлд төлбөр авснаар орлогын шууд эх үүсвэрийг бий болгоно.
  • Франчайзын гэрээний гол нөхцөл болно.
  • Таны бизнесийн үнэлэшгүй хөрөнгө болно.
  • Бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах хадгалахад зориулсан хөрөнгө оруулахад компаниудын дэмжлэг болно.
  • Санхүүжилт олж авахад хэрэгтэй болно.
Танай компани барааны тэмдгээ хэрхэн хамгаалуулах вэ? Монгол улсад барааны тэмдэг зөвхөн бүртгүүлснээр бий болно. Зарим оронд үүнийг ашиглалтаар олж авдаг. Та монголын Оюуны Өмчийн Газарт зохих мэдүүлгийн гарган барааны тэмдэгтээ бүртгүүлнэ. Одоогийн байдлаар МОӨГ-т барааны тэмдгийг бүртгүүлэх мэдүүллэгийг интернет ашиглаж гаргах боломжгүй юм. Барааны тэмдгийн бүртгэл нь бүртгүүлсэн барааны тэмдгийн хувь ялангуяа ижил төсөөтэй барааны тэмдгийн зөрчил гарсан тохиолдолд  илүү хүчтэй хамгаалалт болдог. Барааны тэмдгийг бүртгүүлэхэд  барааны тэмдгийн зөрчил итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын үйлчилгээг ашиглах нь зүйтэй. Монголд энэ нь зайлшгүй зүйл биш юм. Хэрэв мэдүүлэг гаргагч нь өөрөө хүсвэл мэдүүлгээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж болно

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nkxatb

lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">purchase lipitor online</a> atorvastatin online order

Зочин
Abrtvon

<a href="https://t.me/filmfilmfilmes/7">Игра в имитацию</a>

Зочин
Abertvon

скільки триватиме війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні передбачення</a> коли закінчиться війна в україні передбачення