Гадилтай тараг хүний биед хортой

Гадил жимс болоод таргийг өлөн элгэн дээрээ хэрэглэж болдоггүй ажээ. Учир нь гадил хүний биеийн кальци, магнийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, зүрх судасны өвчлөлд хүргэдэг байна. Харин тарагны хувьд хоосон ходоодонд ормогц ашигтай амин дэмүүд нь устдаг. Монголын сүү тарагны үйлдвэрүүдээс “Сүү” ХК “Амтлаг тараг”, “Шинэ тараг” гэх гадилтай тараг үйлдвэрлэдэг. Уг гадилтай тарагны орц найрлагад: Үнээний цэвэр сүү, сүүн хүчлийн хөрөнгө элсэн чихэр, жимсний амт ордог тухай бичиж хадгалах нөхцөлийг +4 ±2 хэмд 10 хоног хадгалах тухай дурьджээ. 500 граммын савлагаатай бананатай иогуртыг кальци болон уургын агууламж өндөр учир хүний биеийн эрч хүчийг нэмэгдүүлэх болон зүрх, булчингийн эдүүдэд сайнаар нөлөөлдөг. Мөн хүүхдийн өсөлтөнд сайн. Зэргээр савлагаан дээр дурьдсан байна. Тарагийг гадил жимстэй хольж хэрэглэж болохгүй боловч гадил жимс, тараг нь тус бүрдээ хүний биед ихээхэн ач тустай юм. Гадилийг хэрэглэж заншсан орнуудын хувьд гол төлөв өглөөний цай фитнесийн өмнө болоод хойно, өдрийн хоолны дараа ихэвчлэн хэрэглэдэг. Нэг ширхэг гадил ердөө 110 кл клорын илчлэгтэй бол 400мг кали / потассиум / гэх бодисыг агуулдаг аж. Кали нь хүний биеийн мэдрэлийн систем болон булчингийн хөгжилд сайн төдийгүй хүний бие дахь шингэний тэнцвэрт байдлыг хадгалах чадвартай. Бусад жимсний адил гадил ч бас витамин “С” агуулдаг бөгөөд нэг бүтэн гадилд 15 мг агуулагддаг байна. Гол төлөв амьтны гаралтай бүтээгдэхүүнд байдаг “В” витамин ч мөн гадил жимсэнд бий. Гадил жимсэнд агуулагдах “В6” витамин нь цусан дах глюкозын хэмжээ тэнцвэржиж аливаа стресс ядаргаанаас ангижрахад тусалдаг. Мөн хүний тархинд л оршдог “ Аз жаргал “-ын серотин гэх бодисын чадвартай гадил жимс нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ч бас сайжруулдаг өндөр ашиг шимтэй аж.

Сэтгэгдэл үлдээх