Сахар бол цардууллаг хүнсний үндсэн элемэнт юм. Сахарыг одоогоос 2300 гаруй жилийн өмнө анх энэтхэгчүүд нээсэн гэдэг. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианд сахарын төрөл болох фруктоз байдаг. Гэхдээ энэ бол дэлгүүрээс таны авдаг гялгар ууттай сахар биш гэдгийг анхаарай.
Тэгэхээр бидний өдөр тутам хоол хүнсэнд хэрэглэдэг сахар яг юу вэ?
Сахарыг бидний эрүүл мэндэд тустай ургамал болох чихрийн манжин,чихрийн нишингээс гаргаж авдаг ба тэдгээрийг ургаж гүйцэсний дараа тэдгээрт агуулагдах бусад бүх эрдэс давс, аминдэмээс нь салгаж боловсруулдаг. Дараа нь буцалгаж, шохойн хүчил, нүүрстөрөгчийн хий,бусад хүсээгүй зүйлстэй хольж, бяцхан талст хэлбэртэй болгохын тулд дахиад л янз бүрийн хүчлээр цайруулж модны нүүрсээр шүүдэг. Үүний дараа химийн найрлагыг нь шалгахад нь үнэндээ хоол биш, хор болсон гэсэн үг юм.
Сахар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Их хэмжээгээр сахар хэрэглэх нь хар тамхи хэрэглэсэнтэй адил болох нь батлагдсан байдаг. Сахар хүний талст бүрхэвч, эд эс, булчирхай цусны судас, нарийн гэдэсний замыг цочроон үрэвсүүлдэг.

Нэг халбага сахар хүний дархлааны тогтолцоог дөрвөн цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг. Дэлхий дахинаа чимээгүй тахал хэмээн нэрлэгддэг өвчин бол чихрийн шижин буюу диабет юм. Энэ нь ходоодны ард байрлах нойр булчирхайн ялгаруулдаг инсулин гэх бодисын ялгаралт зохидлогоо алдагдсанаас үүсдэг бодисын солилцооны өвчин бөгөөд архаг үйл явцтай удаан эмчилгээ шаарддаг уг өвчин нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ хөдөлгөөний хомсдол, таргалалт гэх зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг байна. Тэгвэл уг өвчнөөр өвчилсөн бол идэж буй хоол хүнсэндээ нарийн хяналт тавих зайлшгүй шаардлагатай юм.
Сахартай хүний идэж болохгүй хүнс
- Давс ихтэй ч лаазалсан ногоонууд
- Хэт их тос, цөцгий, соус, бяслагтай шарж хуурсан ногоонууд
- Даршилсан ногоонууд
- Хэт их лаазалсан жимс
- Жимстэй резинэн болон зөөлөн чихэр
- Чихэрлэг жимсний чанамал болон цэлцэгнүүр
- Чихэрлэг жимсний нухаш
- Чихэрлэг жимсний шүүс компот
- Шарсан мах дүпү загас
- Өөх ихтэй мах
- Гахайн бэкон
- Тослог ихтэй бяслаг сыр
- Тослогтой сүү, тараг цөцгий
- Зайрмаг
- Гаазтай ундаанууд
- Чихэрлэг цай кофе
Сэтгэгдэл үлдээх