"Зэв дижитал музей"-н төсөл өнөөдөр Үндэсний музейд нээлтээ хийлээ

"Монголын эзэнт гүрэн" байнгын үзүүллэгийн танхимд дэглэгдсэн XIII-XIV зууны үеийн хот суурин болон булш оршуулгын дурсгалаас олдсон биет олдворууд дээр тулгуурлан "Мифокс" анимейшн студийн чадварлаг хамт олон 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашиглан хийж гүйцэтгэжээ.

 Тус үзэсгэлэнд Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан VR технологийн тусламжтайгаар хотыг сэргээн босгож харуулсан нь үзэгчид тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Мөн AR технологийг ашиглан монголчуудын эртний гэр сууц, ан авын багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, туг сүлд, гэр тэрэг, зоос мөнгө, барилгын чимэглэлийн холбогдолтой үзмэрүүдийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэрэг мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайлбарыг сонсож, видео контентыг үзсэнээр Монголын эзэнт гүрний үеийн түүхийн талаарх ойлголтыг сонирхолтой байдлаар үзэгч олонд хүргэж байна.


Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ хүнд цаг үед үзэгчид, хүн хоорондын зайгаа баримтлан өөрийн гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан манай үзэсгэлэнг үзэх бүрэн боломжтой болжээ.

Энэхүү санаачилгыг Юнител Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 100 гаруй сая төгрөгөөр дэмжин ажилласан бөгөөд "Зэв дижитал музей" төсөл арванхоёрдугаар сарын 31-ыг хүртэл үргэлжилэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Cmfxra

buy atorvastatin online <a href="https://lipiws.top/">generic atorvastatin</a> atorvastatin pill