Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон манлайлан оролцож Монгол орны 3 бүс нутагт 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулах “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, газрын доройтол, элсний нүүлтийг сааруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК болон ЭТТ ХК-ийн охин компаниуд 62 сая мод, Хуурай хээрийн бүсэд газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах зорилгоор 36 сая мод, ойт хээрийн бүсэд ойн хомсдол доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгоор 82 сая модыг тарихаар төлөвлөн мод тарих, ургуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Сэтгэгдэл үлдээх