“Зээлтэй иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, Эдийн засгийн ухааны доктор Төмөрдөшийн Баярхүү, Иргэд ААН-үүдийн өр зээлийг шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл хийнэ.
Тэрбээр, "Монголын эдийн засгийг хүн шиг гэж бодвол хавдар туссан хүн шиг байна. Эдийн засгийн хувьд таван төрлийн хавдартай байна. Үүнд,
- Өр
- Цалин орлого амьдралд хүрэлцэхгүй
- Барааны үнийн өсөлт
- Утга учиргүй татвар
- Өндөр зээлийн хүү
Эдгээр нь Монголчуудын хувьд зовлон болоод байна. Өнөөдөр зээлтэй өрөнд ороод байгаа иргэд, ААН-үүдтэйгээ хамтарч өр зээлээ шийдье гэж ТББ байгуулж байна. Бүгд зээл авдаг нөгөө зээл нь төлөгдөхгүй өр болоод байна.
Төр өөрөө мөнгө хүүлэгч болоод байна. Монголын ард түмэнд гаднаас олгосон зээл тусламж нь банкаар дамжиж мөнгө хүүлэгддэг. Тэр нь зээлийн өндөр хүү болоод хувирдаг. Зээлийн хүү өндөр учир эргээд төлөгдөх боломжгүй өр болдог. Жишээлбэл, орон сууцны хүү жилд 19.2%, хашаа байшин 21.6%, цалин 21.6% гэх мэт. Зээл хамгийн багадаа 21% байна.
Хүн 100 сая төгрөг зээлээд 21% зээл, 30% татвар, $ ханшын алдагдал 15%, нэмээд 5-6 сая төгрөгийн авлигал төлөхөөр нөгөө авсан 100 сая төгрөгөөс юм үлдэхгүй.
Өнөөдөр Монгол Улсад зээл олголтыг зохицуулж байгаа хууль нь хүн зөвхөн дансандаа авсан мөнгөн дүнд таарсан хүү төлөх ёстой. Хүн өөрийнхөө мөнгийг авах гэхэд хүртэл 16 хувийг нь банк аваад үлдэж байна. Цалингийн зээл авлаа гэж бодоход 26 хувийг нь аваад үлдчихдэг. Яагаад банк төсвийн мөнгөөр цалинждаг буюу иргэдийн татварын мөнгөнөөс дунд нь урьдчилаад хүүгээ авдаг юм. Энэ шудрага бус үйлдлийг арилгах шаардлагатай" гэв. с