#ТодХүмүүс Зураач Б.Бямбаа: Би зургаа зурахдаа хамгийн цэвэрхэн хувцсаа өмсдөг. Уран зургийг сэтгэлээсээ мэдэрч амьлуулдаг

Анхны зургийн гараа нь цэцэрлэгт #лууван зурахаас эхэлжээ. Багш нь түүнийг гоё зурсныг урамшуулж... "Бүх хүүхэд багадаа зурах дуртай, бүгд л гоё зурдаг" гэж онцлох мэргэжлийн зураач Б.Бямбаагийн зургийн онцлог нь яг бодит мэт дүрслэлийг гаргах. Тэрээр зурсан зургаа худалдаж олсон орлогоороо өөрийнхөө боломжоор сайн үйлс хийдэг. Анхны ажлын гараа нь "Өнөр бүл" төвөөс эхэлсэн. Хүүхэд асрах төвийнхөө авьяастай сурагчдаас СУИС-д нэлээд хэдийг өөрийнхөө зардлаар суралцуулсан гээд багшийн ажлын баялаг түүхтэй. Бүх сэдвээр өргөн цар хүрээтэй хөөрөлдсөн бид сургалтын чанар багшийн ур дүй, гэр бүл, уран бүтээл, үнэ цэнэ гээд олон сэдвээр бодлоо хуваалцсан байдгийн...

 
Зураач Б.Бямбаа

#ТодХүмүүс Зураач Б.Бямбаа: Би зургаа зурахдаа хамгийн цэвэрхэн хувцсаа өмсдөг. Уран зургийг сэтгэлээсээ мэдэрч амьлуулдаг...

Posted by Todnews.mn on Saturday, October 17, 2020

Санаандгүй нэг өглөө л маш олон хүний танил болж, сурах хүсэлтэй хүмүүсийн хүсэлт ихээр нэмэгджээ.

#Мөнгө төгрөг хөөж уран бүтээлээ хийдэггүй ч өнөөгийн нийгэмд хэрэглээ, хэрэгцээ ихээ. Сургалтын танхим боломжийн үнээр олдвол багшаа гэж ирэх хэн бүхэнд нээллтэй... Уран зураг бол олон талын ач хологдолтой. Бүх хүүхэд зураач болохгүй ч урлагийн мэдрэмжтэй #ДэлхийнХүн болох ёстой гэж шавь нартаа захидаг түүний уран зургууд Тайванд сурч байхаас нь өндрөөр үнэлэгдэж байж. Хамгийн алдартай зураачдын бүтээлийг гаргадаг Япон сэтгүүл түүний талаар нийтлэжээ гээд бид л саяхан мэдэж байгаагаас мэрэгжлийн уран зураач түүний бүтээлүүд ихээ үнэлэгджээ...Монгол улсынхаа нэрийг ОУ-д гаргахыг зоридог түүний "40мянгат" бүтээл удахгүй Германд болох үзэсгэлэнд оролцох урилгатай. Эх орныхоо нэгэн цагийн өнгө төрх, нийгмийн байдлыг хуучин, шинэ барилга байшинтай нь дүрсэлсэн уг бүтээлээ 100 гаруй жижиг зургийн нийлбэрээр бүтээжээ. Ямар ч дэвшилтэт технологиор буулгах боломжгүй өргөн утга агуулга, цар хүрээтэй бүтээл нь шалгарч тус улсад үлдвэл магадгүй бидний том бахархал бол дэлхийн хүмүүсийн мэлмийг баясгаж Монголын нийслэлийн нэгэн өдрийн өнгө төрхийг түүхийн хуудаст мөнхлөх биз ээ. Зураг бүрээ чин сэтгэлээсээ амьлуулан, хамгийн цэвэрхэн хувцсаа өмсөж зурдаг түүний ажил амьдрал, үзэл бодол, үнэт зүйлсийн талаар дурьдаад байвал их. Гайхалтай сайхан гарын хоолтой ээжтэйгээ амьдардаг Бямбаа багшийн гэр урландаа биднийг хүлээн авч хүндэтгэн ярилцсан таньд баярлалаа?

#Таны ажил үйлс, уран бүтээлд өндөр амжилт, амьдралд нь бөөн бөөн аз жаргал хүсье??

#Бидний дунд энгийн хирнээ гэрэл түгээж байдаг. Эерэг хандлага, зөв үйдлийг үлгэрлэгчдийг онцлодог #ТодХүмүүс...

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Blpgga

buy atorvastatin 20mg online cheap <a href="https://lipiws.top/">lipitor 10mg pill</a> buy atorvastatin 10mg generic