Улаанбаатар хотод 9-11 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

2021 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр  9-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Iqgraz

buy atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">lipitor for sale</a> buy atorvastatin 40mg generic