Өнгөрсөн шөнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталлаа. Засгийн газрын гишүүд сайд нар төрийн сүлдэнд тангараг өргөснөөр 126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулган хаалтаа хийлээ.
Анхдугаар чуулганд парламентын шинэ гишүүд тангараг өргөн, бүрэн эрхээ баталгаажуулж, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон. Өнөөдөр өглөө Засгийн газрын сайд нарыг томилж тамга тэмдгийг нь гардуулан өглөө.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд:
1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
3. Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд
4. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайхан
5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал
6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга
9. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
10. Сангийн сайд Б.Жавхлан
11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин
14. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
16. Боловсролын сайд П.Наранбаяр
17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд Л.Энх-Амгалан
18. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
22. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
23. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан