БНСУ-н анхны эмэгтэй Ерөнхийлөгч огцорлоо

БНСУ-н анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн шүүх хурал боллоо. Цэцийн дээд шүүхийн шийдвэрээр түүнийг албан тушаалаас нь огцруулахаар болжээ.
Шүүх түүнийг онгцруулахад хангалттай галтгаан байна гэж дүгнэсэн байна.
БНСУ-н түүхэнд суудлаасаа огцорсон анхны ерөнхийлөгч болж байна. Одоо Өмнөд Солонгос улсад 60 хоногийн дотор ээлжит бус сонгууль явуулах ёстой. Сонгууль явуулах боломжит өдөр нь хуулийн дагуу тавдугаар сарын есөн болж байгаа юм.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ нь найз Чой Сүүн Силтэй холбоотой төрийн нууц задруулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авлига авсан зэрэг нийт 13 хэрэгт буруутгагджээ. Өнгөрсөн оны аравдугаар сард түүнтэй холбоотой дуулиан дэгдэж, арванхоёрдугаар сарын есөнд парламент огцруулах шийдвэр гаргаж байв.
Парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хянан хэлэлцээд ийнхүү баталж байна.
Сэтгэгдэл үлдээх