Улсын хилийг санаатайгаар зөрчсөн хятад иргэнийг хилчид илрүүлжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 21-ний өдөр түрүүч О.Пүрэвсүх ахлагчтай хилийн манаа гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлж ангийн шуурхай жижүүрт мэдэгджээ.

Үүссэн цагийн байдлын дагуу хилийн эрэл зохион байгуулж, улсын хилээс 7.6 км газарт хилийн заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Г.Төрмөнхийн ахалсан манаа хил зөрчигчийг нуугдаж байхад нь илрүүлэн саатуулсан байна.

Уг хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явжээ. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна.

Эх сурвалж: Замын-Үүд сумын ЗДТГ

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Uglwqx

buy atorvastatin without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 40mg price</a> buy lipitor cheap