О.Хангай: "Алдарт эхийн одон"-г хүнлэг, энэрэнгүй олгодог болоосой

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буйтай холбогдуулан Улсын Аварга О.Хангай "Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай" хуульд хүүхдүүд нь амьд сэрүүн байх ёстой гэх заалтыг эсэргүүцэж дуу хоолойгоо илэрхийлжээ.

Тэрээр "Удахгүй болох "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэндийг хоёр ээждээ, хайртай ханьдаа, дөрвөн сайхан охиндоо болон монголынхоо сайхан бүсгүйчүүддээ хүргэе. Хахуульгүй гэгддэг "Алдарт эхийн одон"-гоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ 2 нас 4 сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан билээ. Дөрөв дэх хүүхдээ төрүүлээд нэг нас хүрсний дараа харьяа хороондоо “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах материалаа бүрдүүлэн өгcөн.
Хорооноос одонгоо авахдаа бэлдээрэй гээд 2023 оны 05-р сарын 25 хүртэл тэрүүхэндээ эхнэрээ баярлуулахаар дээл хувцас, баяр хүргэхээр ирсэн ах дүү, найз нөхдөө дайлахаар бэлдээд энэ баярт өдрийг гэр бүлээрээ хүлээж байлаа. Эхнэр маань ч одонгоо авахаар тураад гоолиг болсон байлаа.

Ерөнхийлөгчөөс одонгоо авдаг уламжлалын дагуу хүлээж, хэдний өдөр авахаа мэдэх зорилгоор тодруулахад нэр нь байхгүй байгаа талаар мэдээг аваад шоконд орлоо.

Хороо, дүүргээс асуухад нэр нь баталгаажсан гэсэн. Учрыг бүрэн тодруулахаар нийслэл болон Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн дөрвөн хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. Дөрвөн хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа. Одонгоо авна гээд баяр хөөр болж байсан манай гэр бүлд бөөн уйтгар гуниг боллоо. Уйлаад, уйлаад л. Өөрөө тодруулаагүй байсан бол 06-р сарын 01-нд юу ч мэдээгүй очоод ордны гаднаас буцах байжээ. Гэхдээ л чи минь миний хувьд "Алдарт-Эх" шүү. Эндээс дүгнэхэд та том хүүхдээ насанд хүртэл өсгөсөн ч дөрөв дэх хүүхэд тань нэг нас хүрээгүй байхад том хүүхэд нь эндэхэд тухайн эх одон авахгүй юм байна билээ.

Эхийн хэвлийдээ тээж төрүүлэн, хэдэн нас хүртэл өсгөсөн ч эхийн хөдөлмөр яагаад үнэлэгдэхгүй байгаа юм бэ? Энэ асуудал бол тухайн гэр бүлийн хувьд маш эмзэг сэдэв байдаг тул төдийлөн илэрхийлээд байдаггүй асуудал. Манай гэр бүлтэй адил асуудал тохиолдсон ээжүүдийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газарт хандахад санал оруулах талаар судалъя гэсэн хариуг өгсөн. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан иргэнийхээ хувьд ийм асуудалтай олон гэр бүл, ээжүүдийн өмнөөс өөрийн байр суурь саналаа илэрхийлэхийг хүслээ. Монгол Улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол хүүхдийг нас барсан ч “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” энэ хуульд хүүхдэд тооцож, энэрэнгүй хүнлэг зарчим, заалтыг тусгасан өөрчлөлтийг оруулж, мянга мянган ээжүүдийн элгийг дэвтээж, энгэрийг нь мялааж өгөхийг хүсэж байна. Уг нь тэр хууль нь зургаан заалттай, нэг л хуудас юм байна билээ. Бүгдээрээ сайхан баярлаарай" хэмээжээ.