АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп мягмар гарагт Элон Маск, Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Вивек Рамасвами нарыг шинээр байгуулагдсан Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх хэлтэст ажиллуулахаар болсноо мэдэгджээ.
Трамп “Маск, Рамасвами нар Засгийн газрын хүнд суртлыг задалж, үргүй зардлыг танаж, Холбооны агентлагуудын бүтцийг өөрчлөхөд миний засаг захиргааны замыг засна" гэж мэдэгджээ.
Трамп “Шинэ хэлтэс нь Засгийн газрын гаднаас зөвлөгөө, зааварчилгаа өгөх болно" гэж мэдэгдсэн нь Маск, Рамасвами нарын үүрэг албан бус бөгөөд Сенатын зөвшөөрөл шаардахгүйгээр хийж байсан ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн үг юм. Шинэ хэлтэс нь Цагаан ордон, Удирдлага, төсвийн албатай хамтран бүтцийн томоохон шинэчлэлийг өрнүүлж, Засгийн газарт урьд өмнө хэзээ ч байгаагүй бизнес эрхлэх хандлагыг бий болгох" болно гэж Трамп ярьжээ. Маск Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг дэмжихийн тулд олон сая ам.доллар өгч, түүнтэй хамт олон нийтийн өмнө гарч байсан.
“Wedbush Securities”-ийн хөрөнгийн шинжээч Даниел Айвс судалгааны тайландаа "Маск Трампын Цагаан ордонд асар их үүрэг гүйцэтгэх нь тодорхой байна. Хамгийн их ил тод байдлыг амласан Трамп үр ашгийг дээшлүүлэх хүчин чармайлтыг Дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахад тусалсан АНУ атомын бөмбөг бүтээх үүрэг хүлээсэн Манхэттэний төсөлтэй зүйрлэсэн бол Маск ил тод байхыг амласан” гэжээ. "Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтсийн бүх үйл ажиллагааг ил тод байлгах үүднээс онлайнаар нийтлэх болно" гэж Маск X дээр мэдээлсэн.