Украины дайныг өвчтөний нүдэн дээр шүүмжилж, ОХУ-ыг буруутгасан эмчийг мягмар гарагт Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр буруутгаж, таван жил хагасын хорих ял оноожээ.
68 настай эмч Надежда Буянова өнгөрсөн хоёрдугаар сард нэг өвчтөнийх нь ээж эмчид гомдоллож буй бичлэгээ олон нийтэд цацагдаж, ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин эмчийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг шаарджээ.
Украины баруун хэсэгт төрсөн Буянова өөрийнх нь хэлээгүй зүйлийн талаар буруутгасан гэж үзэж буй. 2022 оны гуравдугаар сард Орос халдлага үйлдсэн тухай албан ёсны мэдээллээс гажсан мэдээллийг олон нийтэд илэрхийлэхийг хориглосон хэд хэдэн хууль баталснаас хойш армийн талаар "худал мэдээлэл тараах" нь эрүүгийн гэмт хэрэг болсон. Эрх баригчид тэднийг шүүмжлэгч, эсэргүүцэгчдийн эсрэг идэвхтэй ашиглаж эхэлсэн. Улс төрийн баривчилгааг хянадаг Оросын тэргүүлэгч хүний эрхийн бүлгүүдийн нэг болох OVD-Info-гийн мэдээлснээр 1000 гаруй хүн дайны эсрэг үг хэлсэн, үйлдсэн гэх хэргээр эрүүгийн хэрэгт холбогдоод байна.