Тайваний арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

        Тайваний батлан ​​хамгаалахын албаныхан БНХАУ тэнгисийн цэргийн хөлөг онгоц, цэргийн онгоцуудоо олноор байршуулж эхэлсэн талаар мэдээлээд дайнд хүргэж болзошгүйг анхааруулжээ.  Тайванийн төрийн тэргүүн Лай  Украинд туршсан агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн дэвшилтэт систем, радарын систем бүхий хоёр тэрбум долларын зэвсэг худалдах  багцыг  Тайпейд  худалдах шийдвэрийг АНУ баталснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа  Гуамд айлчилсан юм. Хятадын коммунист Засгийн газар шаардлагатай бол цэргийн хүчээр Тайванийг өөртөө нэгтгэх амлалт өгч, арлын ойролцоо бараг өдөр бүр усан онгоц, цэргийн онгоц илгээдэг. Тайваний дэслэгч генерал Хсие Жих-Шэн “Хятадын тэнгисийн цэргийн хүчин Тайваний периметрт, нөгөө хэсэг нь Японоос өмнө зүг мөн Тайванаар дамжин Филиппин хүртэл үргэлжилдэг арлын ойролцоо байрлаад байна.  Тэдний илгээж буй мессеж бол маш энгийн.  Тайванийн хоолой бол биднийх хэмээж буй хэрэг” гэжээ. Тайваний арми өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, Хятадын зүүн эргийн долоон бүсэд нислэгийн хязгаарлалт зарлажээ. АНУ Тайванийг дэмжиж байгаагаа Тайванийн албаны хүмүүстэй цэргийн гэрээ хэлэлцээр, ажиллагаа, дипломат харилцаагаар дамжуулан удаа дараа илэрхийлж байсан. Сүүлийн жилүүдэд спикер асан Нэнси Пелоси зэрэг АНУ-ын албан тушаалтнууд Тайваний албаны хүмүүстэй олон удаа уулзсан. 2023 онд Тайваний Ерөнхийлөгч асан Цай Ин Вэн Калифорнид парламентын дарга асан Кевин МакКартитай уулзах үеэр БНХАУ томоохон сургуулилалт хийж байв. Лайг салан тусгаарлах үзэлтэй гэж үздэг Хятад улс  түүнийг тавдугаар сард тангараг өргөсний дараа болон аравдугаар сард Үндэсний баярын үг хэлснийх дараа Тайванийг тойрон томоохон цэргийн сургуулилалт хийж байв.