З.Мэндсайхан: Баянхонгор аймагт энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Монгол Улсад анх удаа цагаан будаа тариалж, хураан авсан тухай таатай мэдээг дуулгалаа. Тэрбээр "Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа. Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан.

Тоо хэмжээ бага сонсогдож магадгүй ч уйгагүй оролдлогын үр дүнд эх орондоо цагаан будаа тарих технологийг нутагшуулсан, өөрсдийн болгож, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломжийг бүрдүүлсэн юм. Хувийн аж ахуйн нэгж маань төслөө үр дүнтэй хэрэгжүүлсэн. Энэ нь "Хөсөг" цагаан будаа нэртэйгээр хэрэглэгч та бүхэнд хүрэх болно" гэлээ.

Мөн тэрбээр, "Газар тариалангийн ургац хураалт энэ жил сайн байлаа. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан, ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортынхоо 30 хувийг шинэчилсэн гээд давуу тал олон. Одоогийн байдлаар 97 хувийн ургац хураалттай байна. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хурааж авсан. Өмнө нь жилд 310 мянган тонн хурааж авдаг байсан бол энэ удаад 547,2 мянган тонн хурааж авсан" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Jcyusp

purchase atorvastatin for sale <a href="https://lipiws.top/">order generic atorvastatin 10mg</a> atorvastatin 10mg ca