Он гарснаас хойш Газар Дундын тэнгист амиа алдсан дүрвэгчдийн тоо 1000-аас давжээ

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Газар Дундын тэнгист 23 дүрвэгч живж амиа алдсанаар энэ он гарснаас хойш тус тэнгист амиа алдсан дүрвэгч, цагаачдын тоо 1089 болж нэмэгдсэн гэж НҮБ мэдэгдлээ. НҮБ-ын харьяа Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагаас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд “2017 он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэлх байдлаар 43 204 цагаач болон дүрвэгч Газар Дундын тэнгисийг гатлан Европт очоод байна. Тэдний 80 хувь нь Италид очсон бол үлдсэн нь Испани болон Грект очсон” гэжээ. Грек болон Туркийн дунд байдаг Лесбосын аралд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд 23 дүрвэгч сураггүй болсон бөгөөд тэд амиа алдсан гэж албаны хүмүүс үзэж байна. Энэ он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэлх хугацаанд Грекийн арлуудад ердөө 4843 цагаач, дүрвэгчид хүрч очжээ. Өнгөрсөн оны мөн хугацаанд Грект 154 мянга гаруй дүрвэгч ирсэн байв.

Сэтгэгдэл үлдээх