ӨМНӨД СОЛОНГОС, АНУ-ЫН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ХҮЧНИЙ ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ ШАР ТЭНГИСТ ЭХЭЛЛЭЭ

БНСУ болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилт Шар тэнгист эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч мэдээллээ. “БНСУ-ын талаас 4,4 мянган тонны усан түрцтэй “Ван Гон” эскадрын мин зөөгч хөлөг онгоц оролцох бол Америкийн талаас байлдааны ажиллагааны мэдээлэл удирдлагын “Aegis” системээр тоноглогдсон 9,2 мянган тонны усан түрцтэй "Wayne E. Meyer" эскадрын мин зөөгч хөлөг онгоц оролцоно. Цэргийн сургуулилтын явцад тактикийн сургуулилт болон буудлага хийнэ” гэж мэдээлэлд дурдсан байна. Энэ долоо хоногийн сүүлчээр Америкийн нисэх онгоц тээвэрлэгч "Carl Vinson" хөлөг онгоц Өмнөд Солонгосын хөлөг онгоцуудтай хамтран сургуулилт хийх юм. "Carl Vinson"-оос гадна эскадрын мин зөөгч хоёр хөлөг онгоц болон пуужинт крейсер хөлөг онгоцноос бүрдсэн цохилтын бүлэг Умард Солонгосын пуужинг илрүүлэн, замд нь амдан устгах ажиллагааны хувилбарыг боловсрулах юм. Түүнээс гадна, 4 дүгээр сарын 25-нд БНСУ-ын өмнөд нутгийн Пусан хотын боомтод дэлхий дээр хамгийн томд тооцогддог “Michigan” атомын шумбагч хөлөг онгоц ирэх гэж байна. “Ийм байдлаар Америк болон Өмнөд Солонгосын цэргийн хүч Пхеньяны болзошгүй өдөөн хатгалгад хариу өгөхөөр бэлтгэж байна” гэж Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Kgdcsl

buy generic atorvastatin over the counter <a href="https://lipiws.top/">buy lipitor pills for sale</a> order atorvastatin 40mg generic