Улс төр

Аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхий сайдын аялал жуулчлалын салбартай хийсэн уулзалтын мөрөөр Байгаль орчин,...

БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН ГЕРМАНЫ СЭРГЭЭН БОСГОЛТЫН ЗЭЭЛИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Германы Сэргээн босголтын зээлийн банкны суурин...

"Тусгаарлагдах байрны сонголт 100-270 мянгын үнэтэй"

Ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн талаар  ГХЯ-ны Консулын газрын...

Вакцинуудыг харьцуулахын тулд эрүүл залуусыг халдварлуулж туршина

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын эрх баригчид энэ долоо хоногт цар...

УОК: Хоёрдугаар сард БНСУ, Турк, Казахстанаас дөрвөн удаагийн нислэгээр иргэдээ татна

Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн хүрээнд өнгөрсөн 24 цагт хийсэн шинжил...

Цар тахлын үед япон эмэгтэйчүүд амиа егүүтгэх нь эрс нэмэгджээ

Цар тахлын хөл хорионы хугацаанд Япон улсад амиа хорлолтын хэмжээ дэлхийн хаа ч...

Афганистан, Ираны хил дээр шатахуун тээвэрлэгч 500 машин дэлбэрчээ

Сар шинийн баярын өдрүүдэд Цагдаа болон ОБЕГ-т бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе. Хэдийгээр улс орон даяар хатуу хөл хорио тогтоож, баярын өдрүүдийг хөл хөдөлгөөн багатай өнгөрөөхийг шаардаж байгаа ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгдсээр байна. Тодруулбал, энэ сарын 11-15-нд зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага Тээврийн цагдаагийн албанд иржээ. Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байсан бол орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187 зөрчил илрүүлсний 121 нийслэлд, 66 орон нутагт байна. Үүний улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон хэд хэдэн томоохон зөрчил гарсан ажээ. Тухайлбал, -Энэ сарын 13-ны өдрийн 01:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Их тойруугийн гудамж, 39 дүгээр сургуулийн зүүн замд Toyota aqua автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,24%/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 4 настай, эмэгтэй Х-г гэмтсэн байна. -Энэ сарын 11-нд 4:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд Toyota mark-2 маркийн автомашины жолооч Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,77%/ тээврийн хэрэгсэл жолоодож Lexus GS4520 загварын автомашинтай мөргөлдсөн байна. Мөн сар шинийн өдрүүдэд онцгой байдлын ерөнхий газарт хэд хэдэн дуудлага иржээ. Тухайлбал, -Дорнод аймгийн Хэрлэн суманд 36 настай эмэгтэй Н гэр бүлийн маргааны улмаас хуучин тоосгоны барилгаас үсрэх гэж байсныг алба хаагчид буулгаж, эмнэлэгт шилжүүлжээ. Тус сумын Силикат хороолол барилгаас хүн үсрэх гэж байна гэх дуудлага өчигдөр 17:00 цагийн үед бүртгэгдсэн байна. -Ховд аймгийн иргэн 24 настай, эрэгтэй, малчин М нь өглөөний 09:00 цагт гэрээсээ малдаа явахаар гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр 16:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн болон онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажлыг зохион байгуулжээ. Эрлийн багийнхан 17:40 цагийн үед гэрээс нь баруун хойд зүгт 10 км-т “Бэлчирийн рашаан” гэх газраас малчны цогцосыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ар...

Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Сар шинийн баярын өдрүүдэд Цагдаа болон ОБЕГ-т бүртгэгдсэн дуудлага мэдээллийг т...

Зарим гол мөрний мөсний зузаан арав хоногийн дотор 5-20 см нимгэрчээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 15-нд төвийн аймгуудын н...