Хятадын гурав дахь батлан хамгаалхын сайд авлигын хэргээр шалгагдаж байна

Хятадын Батлан ​​хамгаалахын сайд Дун Жунь авлигын хэргээр шалгагдаж байгаа  ажээ.  Тэрбээр авлигын хэргээр шалгагдсан Хятадын Батлан ​​хамгаалахын гурав дахь сайд болох юм. 

FT” сонинд бичсэнээруг мөрдөн шалгах ажиллагаа нь цэргийн салбар дахь авлигын хэргийг шалгах ажиллагааны нэг хэсэг аж. Өнгөрсөн долоо хоногт Лаост болсон Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр Дун Жунь Тайванийн асуудлаарх АНУ-ын шийдвэртэй холбогдуулан АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остинтэй уулзахаас татгалзсан байна.

Хятадын арми өнгөрсөн жилээс эхлэн авлигатай тэмцэх томоохон ажиллагаа явуулж байна. Тэнгисийн цэргийн командлагч асан Дун Жунь нь өмнөх сайд Ли Шанфуг үүрэгт ажилдаа орсноос нь хойш долоохон сарын дараа огцруулсны дараа өнгөрсөн 12 дугаар сард Батлан ​​хамгаалахын сайдаар томилогдсон юм.

https://www.reuters.com/world/china/china-defence-minister-placed-under-investigation-corruption-ft-reports-2024-11-27/