Ж.Одгэрэл гэх бүсгүйг ахыгаа нас барсан өдөр л анх удаа харсан

Онцгой байдлын газрын алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбоотойгоор талийгаачийн ар гэрээс мэдээлэл хийлээ. /2021.12.15/

Талийгаачийн төрсөн дүү Э.Нандинчимэг: “Ж.Одгэрэл гэгч бүсгүйг ахыгаа нас барсан өдөр л харсан. Тэрнээс өмнө огт хараагүй байсан. Ах минь хоёр сарын өмнө л найз бүсгүйтэй болсноо надад утсаар дуулгасан. Уг нь би тэр эмэгтэйг уй гашууг маань хуваалцаж, ижий аавыг минь түшээд суух байх гэж бодсон боловч эсрэгээрээ бидэн рүү дайрсан мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь хүнд цохилт болсон учраас ингэж нийтийн өмнө гарч хэлэхээс өөр аргагүйд хүрлээ.

Тэр эмэгтэй “Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн” гэж ярьсанд залруулга хиймээр байна. Хэзээ ч манай удамд тэгэх хүн, хүмүүжил байхгүй. Тэр тусмаа буяны ажилтай ийм үед ямар ч хүн тэгэхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.

Тэр эмэгтэй манайд орж ирээд буянд нь өгсөн мөнгөө эргүүлж авангуутаа, ахын минь хөргийн хажуу дахь одон медалийг аваад зугтсан. Ингэхэд нь аав минь бараг ухаан алдаж унах шахсан. Бид ахынхаа одон медалиар бахархаад сууж байх ёстой хүмүүс байхад олон нийтэд ийм илт ташаа мэдээлэл тараасанд гомдолтой байна” гэв.

Талийгаачийн төрсөн ах Э.Мөнх-Эрдэнэ: "Олон нийтийн сүлжээнд тархсан асуудлаар мэдэгдэл хийхгүй бол үнэхээр болохгүй байна. Учир нь гэр бүлийнхээ нэг хүнийг алдчихаад сэтгэл санаа хүнд байх үед манай гэр бүлийг дайрч давшилж, доромжилсон мэдээлэл гарч байгаад харамсаж байна.

Ж.Одгэрэл гэх эмэгтэй өмнө нь огт бидэнтэй уулзаж байгаагүй. Дүүгээ харамсалтайгаар өнгөрснийг мэдсэн өдөр тэр охиныг харсан. Гэвч тэр эмэгтэй биднийг үнэхээр хэцүү байдалд оруулж байна.

Арванхоёрдугаар сарын 3-ны орой цогцос таниулах үед тэр бүсгүй болон би, нагац ахын хамт орчхоод тойроод л гарсан. Гэвч тэр эмэгтэй маш сайн харсан мэтээр олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацаж байна. Бид уг нь цогцос үзсэн талаар эцэг, эхээсээ нуусан байсан. Харамсалтай нь ээж, аав маань тийм мэдээллээс хүүгээ ямар байдалтай нас барсныг сонсоод гүн шоконд ороод байна.

Тэр эмэгтэйг яагаад ийм юм яриад яваад байгааг үнэхээр ойлгохгүй, гомдолтой байна.

Би цогцос таниулах үед анх удаа уулзсан, миний дүүгийн найз охин гэх тэр эмэгтэйг гэртээ дагуулж очсон юм. Түүнээс хойш биднийг үргэлж буруутгаж, гүтгэн дайрч доромжилж байна. Би тэр эмэгтэйд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулах болно" гэв.

Өмгөөлөгч н.Оюунцэцэг: Ар гэрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч байна.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрэг бүртгэлтийн шатанд явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид мэдээлэл хийх боломжгүй. Олон нийтийн сүлжээгээр явж байгаачлан хяналтын камерын бичлэгт юу бичигдсэн талаарх бодит байдлыг хуулийн байгууллагынхан тайлбарлах байх. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой хүсэлтээ гаргаад явж байна. Тогтоолууд гарч, шинжээч томилогдсон. Амь хохирогчийн амиа алдсан асуудалтай холбоотой шинжээчийн дүгнэлт гарна. Хэрэг осолтой холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарна. Энэ бүхний үр дүнд осол юунаас болж гарсан, хэн буруутай гэдэг нь эцэслэж тогтоогдоно. Тийм учраас урьдчилсан байдлаар хэн нэгнийг буруутгах боломжгүй" гэлээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Lvkxxj

buy atorvastatin 80mg online cheap <a href="https://lipiws.top/">lipitor oral</a> order atorvastatin 10mg online

Зочин
Abrtvon

<a href="https://t.me/filmfilmfilmes/6">Охотник на лис</a>

Зочин
Abertvon

скільки триватиме війна в україні 2022 <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022 екстрасенси</a> скільки буде тривати війна в україні